Хулгайн замаар нийслэлд нэвтрэхийг оролдсон 22 иргэнийг саатуулжээ


Улсын онцгой комиссын шийдвэр, улс даяар тогтоосон хорио цээрийн дэглэмийг зөрчин Дархан-Уул аймгаас хулгайн замаар зөвшөөрөлгүй авто машин хөлслөн ирж постны ойролцоо буун явганаар пост нэвтрэхийг оролдсон хариуцлагагүй 22 иргэнийг сумын ШУУРХАЙ ШТАБ нэгдсэн журмаар авчирч сумын Эрүүл мэндийн төвд анхан шатны үзлэг хийн, асуумж авч иргэн бүр хариуцлагатай байх талаар анхааруулга, зөвлөгөө өглөө.
Дахин ийм зөрчил гаргаж постонд ажиллаж буй албан хаагчид болон сумын шуурхай штабт хүндрэл учруулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх