Ч.Улаан: Хүнсний 3-4 сарын нөөцтэй тул иргэд нөөцлөх шаардлагагүй


ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Иргэд хүнсээ их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүй. Энэ жилийн хэрэгцээгээ, шинэ махтай золгох хүртэл нөөц бий. 20 гаруй мянган тонн махны нөөцтэй. Мах экспротлохгүй байгаа. Тиймээс энэ хавар махны хомсдол үүсэхгүй. Хамгийн гол нь жигд нийлүүлэх чухал байна. Зах зээлийн хангамж тогтвортой байх чухал.  Иргэд бөөнөөр нөөцлөх шаардлагагүй. Улаанбаатарт өдөр бүр 100-120 тонн мах нийлүүлнэ. Тиймээс хангамжийн дутагдал гарахгүй. Монгол Улс 3-4 сарын гурилны нөөцтэй. Будааг бид 100 хувь импортоор авдаг. Будааны 2-3, элсэн чихрийн гурван сарын нөөцтэй” гэлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх