Коронавирус илэрсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоолоо


Монгол Улсад энэ сарын 2-нд ирсэн 57 настай, франц иргэнээс коронавирус илэрсэн гэдгийг Улсын онцгой комиссоос албан ёсоор зарласан. Үүнтэй холбогдуулан тухайн иргэнтэй уулзсан 42 хүн, ойрын хавьтлын 120 хүнийг олж илрүүлэх ажиллагаа үргэлжилж байна.

Тухайн иргэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Бадрах энержи” компанид ажилладаг байна. Одоогоор түүнийг Дорноговь аймагт тусгаарлан, шинжилгээний сорьцыг зөөвөрлөж авч иржээ. Урд шөнийн 04.00 цагт яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тоног төхөрөөмж, эм тариагаар хангагдсан ХӨСҮТ-ийн хоёр баг Дорноговь аймаг руу хөдөлсөн байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны 07 цагаас эхлэн энэ сарын 16-ны даваа гарагийн өглөөний 07 цаг хүртэл Улаанбаатар хот, аймгуудаас орох гарах хот хоорондын тээвэр, хувийн автомашины зорчих хөдөлгөөнийг зогсоож байна.

Мөн Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээг зогсоож эхэллээ. Нийтийн тээврийн хязгаарлалт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх