"Коронавирус илэрсэн Франц улсын иргэнтэй уулзсан хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авч эхэлсэн"

Эрүүл мэнд Admin Today 2020 03 сар 10 244

Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тухай ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл мэдээлсэн.

Тухайн иргэн Монголд ирснийхээ дараа эхлээд Улаанбаатарт 40 гаруй хүнтэй, хөдөө яваад 80-аад хүнтэй уулзжээ. Гуравдугаар сарын 2-нд ирээд 7-нд халуурах шинж тэмдэг илэрч тусгаарлагдсан байна.

Харин уулзсан хүмүүст нь ямар арга хэмжээ авсан талаар тэрбээр "Тухайн гадаадын иргэнд та халдвартай улсаас ирсэн учраас өөрийгөө 14 хоног тусгаарлаарай гэж хэлээд байхад гадуур явж олон хүнтэй уулзсан нь харамсалтай. 

Шөнийн 02:00 цагаас эхлэн бид хууль хүчний байгууллагуудтай хамтраад нэгдүгээр хавьтлын иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ аваад эхэлсэн" гэв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2020 03 сар 10

Францад короно илэрсэн нь дэлхий дахинд тодорхой байхад тэндээс ирсэн хүнийг тусгаарлахгүй дураар нь явуулсаны хариуцлагыг ЭМЯ, УОК хүлээх ёстой. 14 хоног өөрийгээ тусгаарла гэж сануулах биш шууд тусгаарлах байсан. Хмгийн аюултай газраас хүмүүс ирж байгаа мэдэж байх ёстой бишүү. Аанар үнэхээр үхээн