Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна


Маргаашнаас баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, нөгөөдөр төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, салхины хурд 18-20м/сек хүрч ширүүсэхийг анхааруулж байна.  Тэгвэл 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд ихэнх нутгаар, 8-нд  төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, 9-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Мөн 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх