Короновирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн хоёр зорчигчийг тусгаарлажээ

Эрүүл мэнд Admin Today 2020 03 сар 06 269

Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдыг өчигдөр орой  Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д тусгаарлажээ. Уг нислэгээр шинэ коронавирусийн халдварын голомтот бүс нутаг буюу Итали, БНСУ, Япон, Австриас Монгол Улсын 15 иргэн ирсэн байна. Тодруулбал, БНСУ-аас найм, Японоос нэг, Австриас хоёр, Италиас дөрвөн иргэн иржээ.

Дээрх 15 иргэний хоёроос нь цээж, хоолой өвдөх зэрэг шинэ короновирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-д шилжүүлжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх