Ё.Баатарбилэг: ЕБС-ийн сурагчдаас Улсын шалгалт авахгүй

Боловсрол Admin Today 2020 03 сар 05 245

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй байхаар БСШУСЯ-наас шийдвэрлэжээ.

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодрууллаа.

Тэрээр  “Хөл хорионы улмаас ЕБС-иудын таван долоо хоногийн  хичээл тасалдаж байгаа тул тал хувийг нь теле хичээлээр нөхөж байгаа. Үлдсэн талыг нь дөрөв болон тавдугаар саруудын бямба гарагт, гуравдугаар улирлын амралтын долоо хоногт хичээллэж нөхнө. Мөн Улсын шалгалт авахгүй учир шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлсэн. Учир нь улсын шалгалтыг заавал үзэх гурваас дөрвөн хичээлээр авдаг. Тэгэхээр сурагчид зөвхөн шалгалтын хичээлүүд дээр анхаарч, бусад хичээлээ орхигдуулах эрсдэлтэй байна. Иймд сурагчдын жилийн эцсийн үнэлгээг явцын дүн болон дөрөвдүгээр улирлын хичээлийн үнэлгээгээр тооцох нь зөв гэсэн байр суурьтай байна ” гэлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх