ЭМЯ-нд 30 мянган амны хаалт хандивлалаа

Эрүүл мэнд Admin Today 2020 03 сар 04 231

Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос /НАМЭХ/ Эрүүл мэндийн яаманд 30 мянган ширхэг амны хаалт хандивлалаа. Тус холбооны 100 мянга гаруй гишүүд нэгдэн, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгаж, стандартын шаардлага хангасан материалаар угааж дахин ашиглаж болох 30 мянган ширхэг амны хаалтыг урлан Эрүүл мэндийн яаманд хандивлаж байгаа юм.

НАМЭХ-ны удирдах зөвлөл 13 мянган амны хаалтыг ЭМЯ-нд хүлээлгэж өгсөн бөгөөд бусад 19 мянган амны хаалтыг нь орон нутгийн эмнэлгүүдэд тараах юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх