“Токио-2020” олимпыг хойшлуулж магадгүй

Урлаг, Спорт Admin Today 2020 03 сар 04 411

“Токио-2020” Олимпын наадмыг “COVID-19” халдварын тархалтын улмаас энэ оны сүүл хүртэл хойшлуулж магадгүй гэж Японы Олимпын наадам хариуцсан сайд Сэйко Хашимото өчигдөр /2020.03.03/ мэдээлжээ.

Тэрээр “Токиогийн засаг захиргаа, Олон улсын олимпын хорооны хооронд байгуулсан гэрээнд Олимпын наадмыг 2020 онд багтаан зохион байгуулах талаар тусгасан тул хойшлуулах боломж бий. Бид Олимпын наадмыг төлөвлөсний дагуу зохион байгуулахын тулд бүх чадлаараа хичээх болно” гэжээ.

Түүнчлэн ОУОХ-ны тэргүүн Томас Бах “Токиогийн Олимп амжилттай болно гэдэгт манай байгууллага итгэлтэй байна. Тамирчид итгэл дүүрэн, эрч хүчтэйгээр бэлтгэлээ үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх