“COVID-19” коронавирусийн халдвар 76 улс оронд тархаад байна

Дэлхий Admin Today 2020 03 сар 03 255

“COVID-19” коронавирусийн халдвар Тунис, Нигери, Сенегал зэрэг Африкийн орнуудад анхны тохиолдол бүртгэдсэнээр нийт 76 улс оронд халдвар тархаад байна. Нийт халдвар авсан хүний тоо өнөөдөр /2020.03.03/-ийн байдлаар 90,925 болсон бол эдгэсэн хүний тоо 48,137 байна. Харин уг халдварын улмаас 3,125 хүн нас баржээ. Хятад улсад 125 шинэ тохиолдол бүртгэгдэж, 31 хүн нас баржээ.

АНУ-ын Вашингтон муж улсад коронавирусийн халдвар авсан дөрвөн хүн нас барснаар тус улсад уг халдварын улмаас нас барсан хүний тоо зургаа болжээ. Тус улсын эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, АНУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 102-т хүрсэн байна. Тэдний 48 нь бусад орноос нүүлгэн шилжүүлж авчирсан иргэд бол үлдсэн 54 нь 11 муж улсад бүртгэгдсэн байна.

Халдварын ихэнх тохиолдлууд хөнгөн шинжээр илэрч байгаа бол архаг хууч өвчтэй хүмүүс болон өндөр настнуудын амь насанд аюул учруулж байгааг онцолсон байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх