Айлчлал хийгээд ирсэн Ерөнхийлөгч, Д.Цогтбаатар сайдын хамт тусгаарлагдав

Улс төр Admin Today 2020 02 сар 28 258

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаадын харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй албан тушаалтнууд өчигдөр /2020.02.27/ БНХАУ-д айлчилж, богино хугацааны уулзалт хийгээд ирсэн. Энэ үеэрээ 30 мянган толгой бог малыг тус улсад хандивлахаар болсон.

Шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт улсад хөл тавиад ирсний хувиар тэднийг 14 хоног тусгаарлаж, үзлэг шинжилгээ хийх учиртай. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулгыг Улсын 2-р эмнэлэгт тусгаарласан. Тэгвэл айлчлалд хамтран оролцоод ирсэн бусад төлөөлөгчдийг Жаргалантын аман дахь ОБЕГ-ын харьяа сувилалд тусгаарласан байна.

Айлчлалын багт Ерөнхийлөгчөөс гадна Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын 10 гаруй хүн багтсан юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх