Фитнесс, цанын бааз, сүм хийдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоолоо

Улс төр Admin Today 2020 02 сар 27 237

 

Нийслэлийн онцгой комисс “COVID-19” халдвараас сэргийлэх асуудлаар хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргав. 

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССООС ГАРГАСАН ШИЙДВЭРҮҮД

  • Энэ сарын 27-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл төрийн албан хаагч, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын ажилтнуудад хүндрэл учруулахгүйгээр нийтийн тээврийн хэрэгслийг тусгай хуваарьт шилжүүлнэ.
  • Кафе, рестораны газруудын цагийг багасгаж, 22:00 цаг хүртэл ажиллахаар зохицуулж, хяналт тавина.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа баар, цэнгээний газар, амралтын газар, дэн буудлуудын үйл ажиллагааг 2020.03.30-ны өдрийг дуустал зогсооно.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үзвэр, үйлчилгээ, фитнесс, йогийн газар, цанын бааз, сауны үйл ажиллагааг мөн гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал зогсооно.
  • Мөн энэ хугацаанд бүх шашны байгууллага, сүм, хийдийн үйл ажиллагааг түр зогсоохыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх