“Эрдэнэс тавантолгой” ХК 1072 хувьцаатай иргэнд 96480 төгрөгийн ногдол ашиг олгохоор болжээ


Эрдэнэс тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр /2020.02.17/ хуралдаж, иргэдэд ноогдол ашиг тараах эсэхийг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Тодруулбал, тус компаниас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргаж, нэгж хувьцаанд 90 төгрөг олгох, нийт 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгохоор болсон байна. Улмаар энэ мөнгийг тавдугаар сарын нэгнээс өмнө иргэдийн хувьцааны дан руу шилжүүлэхээр болсон аж. Ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх