“Хандивласан амны хаалтуудыг иргэдэд түгээнэ”

Эрүүл мэнд Admin Today 2020 02 сар 17 293

Ковид-19 вирусийн халдвараас сэргийлэх үүднээс дэлхийн олон оронд суугаа Монгол иргэд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас олон тооны амны хаалтны хандив ирсээр байгаа.

Иргэдийн дунд амны хаалтны хомсдол үүссэнтэй холбогдуулан, иргэдэд ч мөн хандиваар ирсэн амны хаалтыг тараах ажлыг эхлүүлэхийг албаныхан хэллээ.

Дашрамд дурдахад, халдвар гарсан үед ашиглах хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулан Засгийн газраас 4.1 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн байгууллагад шийдвэрлэж өгсөн. Эл хөрөнгөөр шаардлагатай худалдан авалт хийх ажлыг ЭМЯ зохион байгуулж байгаа ажээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх