Монгол HD телевизээр нэвтрүүлж буй теле хичээлийг нөхөн үзэх боломжтой

Боловсрол Admin Today 2020 02 сар 03 141

Ерөнхий боловсролын сургуулийн 1-12-р анги болон цэцэрлэгийн насныханд зориулан өнөөдрөөс эхлэн теле хичээлийг заахаар болсон. 

Теле хичээл өнөөдөр Цэцэрлэгийн бага бүлгийн Хөдөлгөөн-Эрүүл мэнд хичээлээр эхлэх юм. 

Теле хичээлүүдийг бүх суваг дээр нөхөн үзэх  боломжтой. Тухайлбал, Монгол HD телевизийг нөхөн үзэх боломжгүй байдаг ч гуравдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд тус телевизээр нэвтрүүлж буй теле хичээлийг нөхөн үзэж болохоор зохицуулжээ. 

Өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд 402 удаагийн 6,357 минутын 40 хичээлийг хүргэх юм. Нэг хичээлийн үргэлжлэх хугацаа 10-20 минут байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх