Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25 жолоочийг илрүүлжээ


Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 200 дуудлага ирсэн нь өмнөх долоо хоногийнхоос буурчээ.

Зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэж бэртсэн байна. Эдгээр ослыг хэлбэрээр нь авч үзвэл, явган зорчигч мөргөсөн дөрөв, автомашин хоорондоо мөргөлдсөн осол хоёр гарчээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.


Эх сурвалж: ТЦА

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх