Төрийн золголт, нутгийн зон олноороо Цагаан сар тэмдэглэхийг хязгаарлалаа


БНХАУ-ын Уханьд анх илэрч, дэлхийн цөөнгүй оронд тархаад буй коронавирусийн халдвар авсан 7711 тохиолдол бүртгэгдэн, 170 хүн нас барж, 124 иргэн эдгээд байгаа билээ. ЭМЯ-наас цаг үеийн мэдээлэл шуурхай хүргэн, иргэдийг сэрэмжлүүлсээр байгаа.

Хэдийгээр Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй ч Цагаан сарын үеэр халдвар тархах эрсдэл өндөр байгаа.

Үүсээд буй цаг үеийн асуудлаар Монгол Улсын онцгой комисс яг одоо хуралдаж байна.

Хуралдаанаар Цагаан сарын үеэр болдог Төрийн золголт, нутгийн зон олон, байгууллагууд, олноороо Цагаан сар тэмдэглэхийг хязгаарлах шйидвэр гаргалаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх