Улаанбаатар хот руу нүүрс оруулахыг завджээ


Иргэд Улаанбаатар хот руу  хууль бусаар түүхий нүүрс нэвтрүүлэх гэж байсан хоёр ч тохиолдлыг албаныхан илрүүлэн шалгаж байна. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Өлзийт-1 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр 14-68 төв улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Н.Пүрэвдэмбэрэл нь 36 шуудай налайхын түүхий нүүрс, мөн Гүнтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгээр 1665 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Ц.Амаржаргал нь СХД-ийн 21-р хороо хүүшийн амнаас хоёр шуудай нүүрсийг хот руу авч явсныг хяналт шалгалтын явцад илрүүлэн нийслэлийн цагдаагийн удирдах газрын хүрээлэн буй орчны хяналтын хэлтэст шилжүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх