Эдгээр телевизээр сурагчдад зориулсан хичээл заана


Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байгаа билээ. Энэ хугацаанд сурагчдад телевизээр хичээл заах юм. БСШУСЯ-наас теле хичээлийн хуваарийг гаргажээ. ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдад зориулсан хичээлийг 13 телевизэд хуваарилсан байна.

Цэцэрлэгийн багачуудад NTV-ээр хичээл заах аж.

ХУВААРЬ:

Анги Нэвтрүүлэх телевиз
1. 1-р анги 25-р суваг телевиз
2. 2-р анги С1 телевиз
3. 3-р анги Эх орон телевиз
4. 4-р анги UBS  телевиз
5. 5-р анги ETV телевиз
6. 6-р анги TV5 телевиз
7. 7-р анги Боловсрол телевиз
8. 8-р анги TV8 телевиз
9. 9-р анги TV9 телевиз
10. 10-р анги SBN телевиз
11. 11-р анги Eagle телевиз
12. 12-р анги Монгол HD телевиз
13. Цэцэрлэг NTV телевиз

Теле хичээлийг Ирэх Даваа гарагаас буюу хоёрдугаар сарын 3-наас зааж эхлэх тухай тус яамны эх сурвалж хэллээ. Харин хичээл заах багш, хичээлийн сэдэв, цагийг өнөөдөр нийтэд албан ёсоор мэдээлэх юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх