ТАНИЛЦ: Үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон газрууд


Томуу төст өвчлөл, тархалт болон коронавирусын халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор дараах газруудын үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд зогсоосон. Үүнд:

  • Ерөнхий боловсролын сургуулиуд
  • Цэцэрлэгүүд
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд
  • Дээд боловсролын байгууллагууд
  • Номын сан, кинотеатр зэрэг соёл, урлаг, үзвэр үйлчилгээний газрууд /
  • Спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах газрууд
  • Жолооны курс
  • Мэргэжлийн түр сургалтын байгууллагууд /бүх шатны сургалтын төвүүд, мэргэжил олгох түр сургалтууд, хэлний дамжаа, курс, хүүхдийн ордон, хүүхдийн урлан бүтээхийн дугуйлан г.м/
  • Интернет, цахим тоглоомын газрууд
  • Бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрууд
  • Өдөр өнжүүлэх төвүүд
  • Хүүхэд харах үйлчилгээний газрууд

Иймд иргэд үүргээ ухамсарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохгүй байх, бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, онцын шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

Эх сурвалж: НМХГ

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх