Өнөөдрөөс Хятад-Монголын автозамын хилийн боомтууд нээгдэж байна


БНХАУ-ын Сар шинийн баяртай холбогдуулан Монгол, Хятадын хилийн боомтуудыг энэ сарын 25-27-ны өдрүүдэд хаасан бөгөөд өнөөдрөөс /2020.01.28/ хилийн боомтуудыг нээлээ.

БНХАУ-д Цагаан сарын баяр болсныг тохиолдуулан Монгол-Хятадын автозамын хилийн боомтуудыг нэгдүгээр сарын 25-наас 27-ны хооронд, гурван өдрийн турш хаасан билээ. Ийнхүү өнөөдрөөс /20220.01.25/ эхлэн холбогдох журмын дагуу тус хилийн боомтууд эргэн нээгдэж байна.

Нөгөө талд Хятадад шинэ төрлийн коронавирусын халдвар тархаад буйтай холбогдуулж хоёр улсын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаар тавиад байгаа. Тодруулбал, жуулчны J ангиллын визгүй, хувийн хэргээр хил нэвтрэх гэж буй иргэдийг боомтоор гаргахгүй байх шийдвэр үйлчилж буй.

Ийнхүү Монгол-Хятадын автозамын хилийн боомтууд нээгдсэн тул Эрүүл Мэндийн Сайд Д.Сарангэрэл хилээр орж, гарч буй иргэдэд халдварын тандалт, судалгаа хийх үйл ажиллагааг шуурхайзохион байгуулах талаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөөд байгаа юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх