Гуравдугаар сарын 2-ныг хүртэл үйл ажиллагааг нь зогсоож буй байгууллагууд


Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах газруудын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоож байна. Үүнд:


Өмчийн хэлбэр үл хамааран ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсооно. Хичээл, сургалтын явц түр завсаргах энэ хугацаанд сургалтын хөтөлбөрийн агуулгад тохируулан цахим болон теле хичээлийг бэлтгэн хүргэнэ;

Бүх их, дээд сургууль ба Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг мөн зогсоох шийдвэрийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гаргав;

Сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд гуравдугаар сарын 2-ныг хүртэл хичээлээ түр зогсоно. Үүнд жолооны курс, хэлний сургалтын төвүүд хамаарна;

Урлаг, соёл, спорт зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг бүхэлд нь энэ хугацаанд хориглоно. Тухайлбал, цуглаан, хурал, спорт, урлаг, соёлын болон аялал, зугаалга, уралдаан, тэмцээнийг зохион байгуулахгүй;

РC тоглоом, автомат тоглоом, хүүхдийн тоглоомын төвүүд үйлчилгээ үзүүлэхгүй;

Кино үзвэрийн газрууд 18 хүртэлх насны хүүхэд, залууст үйлчлэхгүй юм.
Мөн хилийн боомтоор явганаар болон автомашинаар нэвтрэхэд хязгаарлалт тогтоох эсэхийг Гадаад харилцааны яам болон холбогдох албаныхан энэ сарын 30-ны дотор шийднэ. Гэхдээ хилийн хязгаар тогтоох эсэхэд галт тэрэг, нисэх онгоцоор нэвтрэх нь хамаарахгүй

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх