Коронавирус Англи, Сингапур, Саудын Араб болон Вьетнамд бүртгэгдлээ

Эрүүл мэнд Admin Today 2020 01 сар 24 139

Independent сонины мэдээлснээр, БНХАУ-ын Үхань хотоос Их Британид ирсэн 14 иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулахад тэдний нэгнээс нь Коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр Англи дахь тус вирусийн халдварын эхний тохиолдол бүртгэгдлээ.

Мөн Вьетнамд зорчиж байсан хоёр иргэний нэгнээс Коронавирус илэрснийг тус улсын Эрүүл мэндийн яам зарласан. Үүний лээр Саудын Арабын Жедда хот дахь Энэтхэгийн консулын газрын сувилагчаас мөн вирус илэрснийг Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл хийж, зарлаад буй. Сингапурт мөн анхны тохиолдол бүртгэгдсэн тухай хэвлэлүүд мэдээлсэн.

Франц улсад мөн сэжигтэй тохиолдол байж болзошгүй. Үхань хотоос Парист ирсэн нэгэн эмэгтэй өндөр халуурч байсан ч халуун бууруулах эм уун дарагдуулаад хилээр нэвтэрсэн тул эрэн хайж байгаа гэнэ.

Түүнчлэн БНХАУ-ын халдварт өвчнийг оношлох, эмчлэх лабораторийн  захирал Ли Ланжуан (Li Lanjuan) тэргүүтэй зургаан судлаач Коронавирус нь 57-гоос дээш хэмд тэсвэргүй бөгөөд ийм нөхцөлд 30 минутын дотор устдаг болохыг тогтоожээ.

Мөн Эфир, 75 хувийн этилийн спирт, хлор агуулсан ариутгагч ба пероксицетик хүчил зэрэг холимог нь вирусийг устгахад маш үр дүнтэй болох нь тогтоогджээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх