Налайхын замд хурд хэтрүүлбэл 50 мянган төргөрөөс жолоодох эрх хасах арга хэмжээ авна


Налайхын хурдны зам дээр зорчих хурдны дээд хязгаарыг 80 км/цаг болгож тогтоож, зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцож байх үүргийг Нийслэлийн дарга С.Амарсайхан холбогдох ажилтнуудад өгсөн.

Үүний дагуу тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон дээд хязгаараас 50 хүртэлх хувиар хэтрүүлэн зорчвол Зөрчлийн хуулиар 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах юм байна.

Харин 50-с дээш хувиас хэтрүүлсэн тохиолдолд 50 мянган төгрөгөөр торгохын дээр жолоочийн зургаан сар жолоодох эрхийг хасна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх