Борис Жонсон сонгуульд ялсны дараа анхны томилгоогоо хийжээ

Дэлхий Admin Today 2019 12 сар 17 553

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон парламентын ээлжит бус сонгуульд ялсныхаа дараа анхны томилгоогоо хийжээ. Телевизийн "Sky News" сувгаар мэдээлснээр,  Уэльсийн хэрэг эрхлэх сайдаар Консерватив намын гишүүн Стивен Хартыг томилсон бол Дижитал технологи, соёл, олон нийтийн хэвлэл мэдээлэл болон спортын сайдын албыг Ники Морган хашихаар болсон байна.

Уэльсийн хэрэг эрхлэх өмнөх сайд Алан Кэрнс шүүхийн дуулиан шуугианд орооцолдсоны улмаас 11 дүгээр сарын эхээр огцрохоос аргагүйд хүрчээ. Харин Морган Нийтийн танхимын сонгуульд оролцолгүй депутатын мандатаа алдсантай холбоотойгоор албан тушаалаа орхих ёстой байв. Гэсэн хэдий ч Их Британийн хатан хаан II Елизавета түүнд даваа гарагт язгууртны цол хэргэм олгожээ. Тэрбээр Британийн парламентын Лордуудын танхимын гишүүн болох бөгөөд үүний ачаар сайдаар ажиллах боломжтой болно.

Ойрын хугацаанд Б.Жонсон дахин хоёр дэд сайдын орон тоог дүүргэх ёстой бөгөөд харин түүний сайд нарын танхим дахь томоохон халаа сэлгээ Их Британи 2020 оны нэгдүгээр сарын 31-нд Европын Холбооноос гарсны дараа хоёрдугаар сард хийгдэх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх