ЗТХЯ-ынхан таван сарын хугацаанд Дарханы замыг там болгожээ


Нэлээн хэдэн жилийн өмнө Там-Очирын зам, Молиго-Очирын зам гэж нийслэлээс баруун нийт зорчих замыг нэрлэдэг байв. Энэ замыг там болгосон гол эзэн нь одоогийн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир. Тэгвэл Улаанбаатар дархан чиглэлийн замд энэ нэр шилжин очих нь. Дархан-Улаанбаатар чиглэлийн 224 км энэ замыг шинэчлэх ажил өнгөрсөн зургадугаар сард гараанаас гарч, энэ сарын 1-нд ашиглалтад оруулах амлалт өгсөн.

Хариуцсан яамныхан амлалт ёсоор энэ сарын 1-нд чимээгүйхэн Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг нээлээ. Иргэдийн их хүлээлтэд ЗТХ-ийн яамныхан “дунд хуруугаа” үзүүллээ. Бүх л бүтэн таван сарын турш хааж, сүр болсон зам там болон хувирчээ. Энэ байдал иргэдийг бухимдуулахад хүрээд байна. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэдэг л болж. Одоогийн байдлаар замын ихэнх хэсэг хайрга дайрган хучилттай. Машин хурдтай зөрөх төдийд хайрга чулуу үсрэх нь байх л үзэгдэл болж.  
Замын талаар нэгэн зорчигч “52-ын даваанаар 54-ийн даваа хооронд км хүрэхгүй,  361-р км.ийн гармаас Дархан тал руугаа 10 км орчим, Эмээлт-22-ын товчоо хооронд шинээр асфальтан хучилттай.   361-н гарамыг өнгөрөөд замын хажуугаар нарийн арматурууд зоосноо аваагүй, тоосон дунд харагдахгүй их осолтой байдалтай байсан.  2, 3-н давааны орой хэсгийг намсгасан, өгсүүр уруудуур хэсгийг өндөрлөсөн байна. Тахир муруйн радиус бага зарим газруудын радиус ихэсгэсэн. 4 эгнээ зам нээнэ л гэсэн надад бол арай нарийн л харагдлаа” гэжээ.

Ийнхүү таван сарын хугацаанд ЗТХЯ-ныхан 224 км замыг хэрхэн там болгосноо харуулав. Ирэх хавар зам барилгын ажил эхлэх зэрэгцэн энэ чиглэлийн замын ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөө гаргаад буй. Тэр хүртэл энэ зам хичнээн хүн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирохыг таашгүй.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Zochin Өчигдѳр

Монголчуудад ийм зам байхад л хангалттай гэж үзсэн байх, 11 сарын 1-нд хэлснээрээ нээсэн ш дэ

Зочин 2019 11 сар 06

ЗТЯ хэцүү газар бололтой. Налайхын замын ажилд хошуу их дүрсэн байх. Хуруу дүрвэл Дараханы за шигээ болохгүй юу. Нийслэл тулдаал хийлээ. Олон хүний хчч хөдөлмөр шингэсэ.

Зочин 2019 11 сар 06

ЗТЯ хэцүү газар бололтой. Налайхын замын ажилд хошуу их дүрсэн байх. Хуруу дүрвэл Дараханы за шигээ болохгүй юу. Нийслэл тулдаал хийлээ. Олон хүний хчч хөдөлмөр шингэсэ.