М, Х нэртэй гишүүд мэдэгдэл хийж эхэллээ

Улс төр Admin Today 2019 11 сар 04 400

Өнгөрсөн намар допингийн шинжилгээний хариу гарахад бөхчүүд нэг нэгээрээ мэдэгдэл хийж, аварга Э.Оюунболд тунан үлдсэн. Тэгвэл өнөөдөр “Үндэсний шуудан” сонинд “УИХ-ын гишүүн М, Х нар мөрийтэй тоглож байгаад баригджээ” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгджээ. Тухайн мэдээнд “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх "Дөрвөн улирлын цэцэрлэг" хэмээх оффисын байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүнтэй нийлж мөрийтэй тоглож байгаад АТГ-ынханд баригдсан тухай мэдээлсэн байна. Харин АТГ-аас энэ талаарх мэдээллийг үгүйсгээд байгаа.

УИХ-д М үсгээр эхэлсэн Ж.Мөнхбат, Д.Мурат, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил, Л.Мөнхбаатар нар байгаа бол  Х үсгээр эхэлсэн нэртэй УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар байна.

Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цахим хуудаснаа “Би Хан-Уулд байдаг Моннисын байранд амьдралдаа орж үзээгүй бөгөөд энэ мэдээлэлд дурьдагдаж буй М биш болохыг мэдэгдэж байна” гэжээ. Ийнхүү гишүүд бөхчүүдийн адил нэрээ татаж эхэллээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх