Угаартаж нас барсан иргэдийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ


Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Угаарын хийн хордлогоор есөн хүн амь насаа алдаад байна. Хамгийн сүүлд энэ сарын 01-ний өдрийн 22.42 цагт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ 26 настай эрэгтэй угаартсан, ухаангүй байна дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Хэргийн газарт үзлэг хийхэд гэрийн өрхөө бүтээж, яндангаа зуухнаас салгасан байжээ. Одоогоор талийгаачийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт гараагүй байна.

Угаартаж нас барсан хүмүүсийн гурвынх нь шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт гарсан байна. Тэднийг нүүрстөрөгчийн дутуу ислийг цочмог хордлогоор нас барсан хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх