Цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзсэн тул прокурорын хяналт дор ажиллагаа явагдаж байна


Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар хамтран өнгөрсөн шөнө буюу 2019 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах "Амар, Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр", "Сүхбаатар дүүрэгт байрлах "Юнион", зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан 500 гаруй хятад иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагаас саатуулах ажиллагааг зохион байгуулж байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр эдгээр иргэд Монгол Улсад жуулчны визээр нэвтэрсэн байж болзошгүй юм байна.

Тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллээр эдгээр иргэдийг гар утас, компьютер ашиглан цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн ийнхүү саатуулахаар шалгалт хийж байна. Одоогоор дээрх зочид буудлаас хятад иргэдийн ашиглаж байсан 1000 гаруй өндөр хүчин чадалтай комьпютер, 10 мянга гаруй гар утсыг хураан авч баримтжуулан хураан авах ажиллагаа үргэлжилж байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлийн албаны дарга Ц.Ганзориг фэйсбүүк хуудастаа бичихдээ "Тагнуулын болон Цагдаагийн Ерөнхий газар ажиллаж байна. Засгийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэгтэй. Цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзсэн тул прокурорын хяналт дор ажиллагаа явагдаж байна" гэжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх