Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн зам гарцуудын байршилд ажиллаж байна


Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл саатлыг багасгах ажлын хэсгийн хуралдаан болжээ. Нийслэлийн Засаг даргын А/568 дугаар захирамжаар байгуулагдсан энэ ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар замын бүтээн байгуулалт, засвар арчлалт, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохион байгуулалтын чиглэлээр авч хэрэгжүүлсэн сүүлийн үеийн ажлуудын тайланг сонсжээ.

Түүнчлэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл саатлыг хэрхэн багасгах шийдлүүдийг хэлэлцсэн байна.

Уг ажлын хэсгийнхэн өнөөдрөөс эхлэн  түгжрэл саатал үүсч буй зам, гарцуудын байршилд газар дээр нь очиж асуудлыг шийдвэрлэж ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх