Агаарын бохирдол ой санамжид сөргөөр нөлөөлдөг

Эрүүл мэнд Admin Today 2019 10 сар 18 119

Агаарын бохирдол хүний ой санамжид сөргөөр нөлөөлж, тархины хөгшрөх явцыг түргэсгэдэг болохыг Английн “Warwick” их сургуулийн судлаачид тогтоожээ.

Английн 34 мянган иргэн оролцсон судалгааны үеэр тэднээр 10 үг цээжлүүлэн агаарын бохирдол бага болон их бүсийн оролцогчдын ой санамжийг харьцуулсан байна. Судлаачид мөн хүний ой санамжид нөлөөлдөг хүчин зүйлсүүд болох эрүүл мэнд, нас, үндэс угсаа, боловсролын түвшин, хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг судалжээ.

Судалгааны үр дүнгээс үзэхэд агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг хүмүүсийн ой санамжийг бусад хүмүүсийнхтэй харьцуулахад сул байгаа нь ажиглагджээ. Хэдийгээр судлаачид агаарыг бохирдуулагчид болон ой санамж муудах үзэгдлийн холбоо хамаарлыг тогтоогоогүй боловч агаарын бохирдол хүүхэд болон хөгшин настай хүмүүсийн ой санамжид сөрөг нөлөө үзүүлдгийг нотолсон байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх