Шүлсээ залги, ядаж хоол боловсруулахад тустай


Хотын төвөөр жаахан алхаад үз. Эсвэл хүүхдийн тоглоомын талбайд оч. Автобусны буудал дээр зогс. Эргэн тойронд чинь алхаж байгаа, тоглоомын талбай дээр сууж байгаа, автобус хүлээн зогсох хүмүүсийн ихэнх нь шүлсээ хаа хамаагүй хаяж байх вий. Нийслэлийн иргэдийн нийтлэг төрх. Хотын соёлд суралцаж чадаагүй, нүүдэлчин ахуйгаасаа гүйцэд салаагүй байгаагийн илрэл.  Тэр дундаа тамхи татаж байгаа залуучууд, эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүгд шүлсээ гол, мөрөн болтол нь хаа сайгүй хаядаг. Тамхи татахаар шүлсний булчирхай илүү их ажилладаг байх л даа. 

Залуучууд аа, шүлсээ хаа хамаагүй хаяж, хотоо "усалж" байхаар залгиж бай. Шүлсний 99 хувь нь ус хэдий ч  нэг хувь нь бактерийн эсрэг, дархлааны болон хоол боловсруулахад нэмэртэй бодис байдаг юм.  Шүлс амны хөндийн эрүүл мэндэд ямар тустайг нэд нуршаад яахав. Харин хоол боловсруулахад нэмэртэй бодис агуулдаг, дуу, хоолойд сайнаар нөлөөлдгийг нь санаад, залгиж байх хэрэгтэй. Хотоо бохирдуулж байхаар хоолоо шингээсэн нь дээр.  

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх