ШУУРХАЙ: Б.Амархүүд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Урлаг, Спорт Admin Today 2019 10 сар 16 217

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг өөрийн эзэмшлийн "Mersedes Benz" маркын машиндаа мансуурч байхад нь баривчиж, ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р ангид  30 хоногийн хугацаатайгаар цагдан хориод байгаа юм. 

Түүний хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 -д "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх