Иргэд НӨАТ-ын сугалаанаас залхаж, 8%-н буцаан олголтоо эргүүлэн авах хүсэлтэй байна


Сүүлийн жилүүдэд монголчуудын худалдан авалтын ухагдахуунд НӨАТ гэх хэллэг ихээхэн хэрэглэгдэх болсон. Үүнийг тайлбарлавал, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын зорилго бол мөнгөний урсгалд хяналт тавих, товчхондоо бол НӨАТ нь үйлдвэрлэгч, худалдан авагчийн орлого, зарлагыг мэдэх төрийн арга юм.

Манай улс далд эдийн засгаа цэгцлэх, аж ахуй нэгжийн мөнгөн гүйлгээнд тавих хяналтаа сайжруулахын тулд 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр НӨАТ-ын тухай хуулинд шинэчилсэн найруулгыг хийж, хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж заасан.

Ингээд хуулийн хэрэгжилт, иргэдийн хяналтыг сайжруулахын тулд сар бүр өндөр дүнтэй НӨАТ-ын сугалаа иргэдийн дунд явуулж, жилийн эцэст НӨАТ шингэсэн худалдан авалтынх нь нийт үнийн 2 хувийг иргэдэд буцааж өгдөг болсон. 

Гэвч иргэд НӨАТ шингэсэн худалдан авалт бүрийнхээ 2 хувийг буцааж аваад 8 хувиа төрд өгөөд, сугалаанд найдаад суух биш НӨАТ-тай худалдан авалт бүрийнхээ 10 хувиа буцааж авахын илүүд үзэх болсон.

Энэ талаар зарим нэг тооцоолол гарган иргэд цахим орчинд ч үзэл бодлоо илэрхийлсээр байна. Үүний нэг жишээ болгон товчхон тооцоолол хүргэвэл, 

НӨАТ-ын буцаан олголтоор нэг гэр бүлийн эхнэр нь 650 000, нөхөр нь 480 000 төгрөг тус тус авсан. Нийлээд 1 130 000 төгрөг...

Хэрвээ НӨАТ-аа бүтэн авдаг байсан шударга тогтолцоотой байсан бол тухайн гэр бүлийн хос нэг жилд 5,5 сая орчим төгрөг авах байжээ...

Харин энэ тооцоог долоон жил төлсөн гэж үзвэл 39 орчим сая төгрөг болох юм. Тиймээс иргэд сугалаа нэрээр бараг нэг өрөө байрны мөнгийг манай гэр бүлээс авч байна хэмээн бухимдах болжээ. Энэ мөнгөө хадгалсан бол, зөв юманд хөрөнгө оруулсан бол гэж мэт асуудал хөвөрнө. Түүнчлэн нэг ч удаа сугалаанд хожиж үзээгүй гэх иргэд юунд найдаж бусдад ийн мөнгөө өгсөөр байх вэ хэмээн асуудал хөвөрсөөр байна. 

Тиймээс сугалгаагаа зогсоож буцаан олголтоо бүтнээр авах иргэдийн хүсэлтийг хэрхэн шийдэх арга замыг эрэлхийлэх нь зүйтэй болов уу. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

6 45 2019 10 сар 16

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог