Шинэ татвар ногдуулвал хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ

Дэлхий Admin Today 2019 06 сар 12 533

Хятад улс худалдааны дайн дэгдээхийг хүсэхгүй байгаа хэдий ч АНУ-д ийм санаа байгаа бол бид шийдэмгий хариулт өгч, эцсийн мөчийг хүртэл тэмцэх болно хэмээн Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятадын бараа бүтээгдэхүүнд шинэ татвар ногдуулах тухай мэдэгдэлд тайлбар өгөхдөө мэдэгдсэн байна.

“Их 20” бүлгийн орнуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Си Жиньпин хүрэлцэн ирэхгүй бол АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд шинэ татвар даруй ногдуулна хэмээн Д.Трамп “CNBC ” ярилцлага өгөхдөө өмнө нь мэдэгдсэн юм.

“Хятад улс худалдааны дайн хийхийг хүсэхгүй байгаа хэдий ч нөгөөтэйгүүр худалдааны дайнаас эмээхгүй байна. АНУ эрх тэгш зөвөлгөөн хийхэд бэлэн байгаа бол бидний боломж нээлттэй. Харин худалдааны маргааныг цаашид даамжруулвал бид шийдэмгий хариу барих болно” хэмээн тэрбээр ярьсан байна. 

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх