Бүсгүйчүүд хорт хавдрын эсрэг нүцгэлэв

Дэлхий Admin Today 2019 06 сар 11 185

 
Ирланд Улсын далайн эргийн Магематор наранд шарлагын газарт хүнд өвчнөө ялан дийлсэн бүсгүйчүүд, тэдний найз нөхөд, төрөл төрөгсөд болон эмчлүүлэгч өвчтөн 1800 гаруй бүсгүй хорт хавдрын эсрэг “Strip and Dip” аяныхаа хүрээнд эхээс төрсөн биеэрээ сэлцгээжээ.
Уг арга хэмжээний үеэр бүсгүйчүүд мэс ажилбарын соривоо сэтгүүлчдэд үзүүлж, хорт хавдар өвчинтэй тэмцэх үйлст олны анхаарлыг хандуулахын төлөө нүцгэлсэн гэдгээ тайлбарласан бөгөөд 700 мянган еврог хорт хавдартай тэмцэх буяны санд хандивласан байна.
 
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар өнгөрөгч онд 9,6 сая хүмүүн энэ өвчний улмаас амиа алдсан бөгөөд зургаан үхэл тутмын нэг нь хорт хавдраас болдог аж.

Эх сурвалж www.wikimon.mn

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх