“Amazon” компанийн тэргүүн үл хөдлөх хөрөнгө худалдан авах бодолтой байна

Дэлхий Admin Today 2019 06 сар 05 429

“Amazon” компанийн тэргүүн Жефф Безос Нью-Йорк хотод 80 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгө худалдан авах бодолтой байгаа тухай “The Wall Street Journal” сонин мэдээлэв.

Жефф Безос хувийн цахилгаан шатаар тоноглогдсон 58 сая орчим ам.долларын гурван давхар пентхаус, түүнчлэн 28.45 сая ам.долларын хоёр байрыг худалдан авахаар төлөвлөсөн байна.

Гэрлэлтээ цуцлуулах бодолтой байгаагаа Жефф Безос болон түүний гэргий өнгөрсөн 1 дүгээр сарын 9-нд мэдэгдсэн билээ.

“Amazon” компанийн тэргүүн Жефф Безос өнгөрсөн 3 дугаар сард дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг хоёр дахь жилдээ дараалан тэргүүлсэн юм. Түүний хөрөнгө 131 тэрбум ам.доллараар үнэлэгджээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх