Мадонна тренд хэвээрээ байгаа гэдгээ харуулна

Энтертайнмент Admin Today 2019 05 сар 08 377

Мадонна тренд хэвээрээ байгаа гэдгээ харуулна

Алдарт дуучин, дэлхий од, 60 настай Мадонна урлагийн салбарт тренд хэвээрээ байгаа гэдгээ харуулахыг зорьж байна. Тэрбээр Их Британийн нийслэл Лондон хотын хуучин талбайд зөвхөн сонгогдсон хүмүүст зориулан цуврал тоглолт хийхээр төлөвлөж байгаа ажээ. Мадонна тоглолтоо 2286 хүний багтаамжтай London Palladium театр хийх бөгөөд энэ тоо Мадоннагийн хувьд маш бага үзүүлэлт юм. Учир нь, түүний тоглолтыг ихэвчлэн 40-80 мянган хүн үздэг юм байна.

Энэ талаар одод ярихдаа, энэ төрлийн тоглолтууд ихэвчлэн үнэнч, өгөөмөр шүтэн бишрэгчдэд зориулагдсан янаг тоглолт байдаг гэв

Алдарт дуучин ирэх зургадугаар сард Madame X цомгийн хамт аялан тоглолт хийнэ. Дэлхийн алдартай Лондонгийн театрт тэрбээр хэд хэдэн тоглолт төлөвлөжээ. Тэрхүү театрт Мадонна өөрийн бяцхан орд харшаа бүтээх юм гэнэ.

Эх сурвалж: COSMO.COM

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх