Ерөнхий сайд У.Хүрэлсүх гурван аймагт ажиллана

Улс төр Admin Today 2019 05 сар 06 269

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баруун, зүүн аймгуудад ажиллахаар хөдөө орон нутгийг зориод буй. Тэрбээр танхимын сайд нарын төлөөллийн хамтаар тавдугаар сард орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд ямар асуудал тулгарч буйтай танилцаж, газар дээр нь шийдвэрлэж ажиллах юм байна. 

Тодруулбал, өчигдөр Хэнтий аймагт ажиллаж, 47 жилийн өмнө баригдсан, хуучирч, муудсан ерөнхий боловсролын сургуулийг ирэх онд шинээр барихаар зураг төсөл, төсвийн хамт шийдвэрлэхээр болсныг сургуулийн багш, сумын удирдлагад Ерөнхий сайд танилцуулсан. Мөн 320 хүүхэд суралцах боломж буй өнөөдрийн багтаамжийг нь нэмэгдүүлэхийг даалгаж, түүнчлэн эрчим хүчний чадал нь хүрэлцдэггүйгээс хүчдэл нь байнга унадаг байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд 3,2 тэрбум төгрөг зарцуулж, энэ оны есдүгээр сард багтааж нэмэгдүүлэхийг Эрчим хүчний сайдад үүрэг болгов. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаад Хэнтий аймгаас гадна Говь-Алтай, Ховд аймагт ажиллах аж. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Уранаа 2019 06 сар 13

за ашгүй хүүхдүүд цэвэр орчинд сурж байвал болж л байна

Baigal 2019 06 сар 13

gaagui soy ym hiih gej baigaa ym baina demjij bn

sambaa 2019 06 сар 13

ashguide sain heregjeesei