"Ноён Бондгор & Magic air mongolia" хамтран бяцхан үрст цэвэр агаар бэлэглэнэ

Урлаг, Спорт Admin Today 2019 04 сар 17 300

Moнгол улсын Эх үрсийн элч дуучин Ноён Бондгор буюу Ц.Амарбаяр "Magic Аir mongolia" компанитай хамтран ээлжит сайн үйлсийн аянаа зарлалаа. 

Тэрбээр гэргий Б.Золзаяатайгаа хамтран олон сайн үйлсийг санаачлан хийдэг бөгөөд энэ удаад нийслэлийн хүүхдийн эмнэлгүүдээс нэгэн эмнэлэг сонгон утаа, тоос тортогноос хамгаалах тортой болгохоор зорьж байна.

Түүний сайн үйлсийн аянг "Magic Аir mongolia" компани дэмжин хамтран ажиллах бөгөөд сонгогдсон эмнэлэгт утаа, тоос, тогтогноос хамгаалах шүүлтүүр бүхий торыг үнэ төлбөргүйгээр суулгаж өгөн, бяцхан үрсдээ цэвэр агаар бэлэглэх ажээ.

"Air Magic LLC" -ын Монгол дахь албан ёсны дистрибютер Magic_Air_Mongolia компаний цонхны утаа шүүгч нь:

Бүх төрлийн тоос, тоосонцор

Агаарт байгаа утаа болон элдэв үнэр

Агаарт агуулагдах нян, бактери, вирус мөөгөнцөрийг 99,8% устгадаг шилдэг технологи бүхий бүтээгдхүүн юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх