Жолооны үнэмлэхийг энэ сарын 15-наас хэвлэж эхэлнэ


Жолооны үнэмлэхийг энэ сарын 15-наас хэвлэхээр төлөвлөжээ. Үнэмлэхээ хаясан жолооч нар энэ хугацаанд түр үнэмлэх ашиглан замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Хэрэв хугацаа нь дуусвал үнэгүй сунгуулж болно. Өдгөө 50 мянган орчим иргэн жолооны үнэмлэхээ шинээр авах хүсэлт гаргаад байна.

“Жолооны үнэмлэх хэвлэх машин өчигдөр ирсэн. Энэ сарын 15-н гэхэд жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлнэ. Шинэ машин ашиглалтад орохоор одоо цугласан байгаа 50 мянган жолооны үнэмлэхийг сар орчмын хугацаанд хэвлэнэ” Бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Батболд ярилаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх