Өнөөдөр болох үйл явдлууд


Дөрөвдүгээр сарын 10-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Монголбанкны гадна талбайд  Хохирогчдын нэгдсэн холбоо , Капитал банканд 20 саяаас дээш төгрөгийн хадгаламж эзэмшигч иргэд нэгдэн Монгол банк болон АТГ-т шаардлага хүргүүлнэ.

10.00 цагт “Эрхий мэргэн” цэцэрлэгт "Оюутны багшлах ур чадвар" анхдугаар уралдаан болно. Утас: 88832044

10.00 цагт Баянгол дүүргийн VIII хороонд Шихихутаг их сургуулиас иргэдэд хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгнө. Утас: 88701175

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Sergelen international expedition” ТББ-аас 1000 жилийн өмнөх Түрэг бичээсийн тайллыг баталсан талаар мэдээлнэ.

12.00 цагт Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд цагдаагийн байгууллагаас энэ оны 1 дүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ. Утас: 96323230

14.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвд “Орд” галерейд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дүрслэх урлаг, дизайн, технологийн багш нарын "ШИНЭЛЭГ САНАА" уран бүтээлийн наадам болно. Утас: 98115552

15.00 цагт Спортын төв ордонд Гавъяат тамирчин, Ардын багш Хайдавын Алтанхуяг багшийн нэрэмжит Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт болно.

Төрийн ордонд

08.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт "Улсын тариаланчдын зөвлөгөөн" болно.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

11.30 цагт НИТХ дахь АН-ын бүлгээс Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт Нээлттэй сонсголын танхимд Хэнтий аймгийн Гутайн даваанд олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлэг болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт “Итгэлт өргөө” төслийн багаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмадууд зориулсан асрах төвийн барих талаар мэдээлнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх