Бусдаас хахууль авсан МХЕГ-ын дарга нарыг шүүнэ


Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 05-нд болсон ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон билээ.

Тодруулбал, тэд өнгөрсөн 2017 онд улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдож, прокурорын яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсныг эд мөрийн баримтаар хураан авсан.

Т.Баярсайхан нарын хахуулийн хэрэгт 25 хүнийг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал энэ лхагва гарагт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.

Тодруулбал, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Н.Баярсайхан, Э.Аззаяа, Д.Хандсүрэн, М.Цагаанбаатар, Э.Оно, М.Нарангэрэл, Ш.Тэгвандан, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Д.Зандансүрэн, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангул, Э.Оргил, Батуевич Түвшинов Чингиз нарт Эрүүгийн хуулийн 22.4.1, 22.4.5, 22.5.1, 22.5.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдсэн гэм бурууг нь шүүх хурал болсон бөгөөд тэд хүсэлт гаргасан учраас өмнөх хурал хойшилсон байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх