Ой тогтоолтын УАШТ болон "Human Calculator” түргэн бодолтын АШТ маргааш эхэлнэ

Боловсрол Admin Today 2019 04 сар 04 249

Ой тогтоолтын 9 дэх удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болон Монголын Оюун Ухааны Академийн нэрэмжит "Human Calculator” түргэн бодолтын аварга шалгаруулах тэмцээнүүд маргааш эхэлнэ.

Олон зуун суралцагчдад хүсэл тэмүүлэл өгч амжилтын амтыг мэдрүүлж, дэлхийд данстай хэдэн арван тамирчдыг төрүүлсэн бидний оюуны их үйл тасралтгүй үргэлжилж, амжилтын цуваа зогсолтгүй өрнөсөөр байна.

Үе үеийн шилдгүүдийг шалгаруулдаг ээлжит "ОЙ ТОГТООЛТ-2019" ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээн 9 дэх жилдээ 4 сарын 05, 06 буюу энэ долоо хоногийн Баасан, Бямба гарагуудад “Corporate Convention center “–д 08:00-15:00 цагийн хооронд явагдах гэж байна.
Тус тэмцээнд үндсэн болон гэрээт салбарын нийт 108 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр 3 насны ангилалд өрсөлдөж байгаа бөгөөд шилдгийн шилдгүүдийг шалгаруулах алтан мөч ойртсоор байна.

Дашрамд дуулгахад энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа нийлбэр дүнгээр эхний гурван байрт цом олгохоор болж байна. Нас насны ангилалд 3 цом, нийлбэр дүнгээр 3 цом, 90 багц медалийн төлөө тамирчид маань өрсөлдөнө.

Мөн Монголын Оюун Ухааны Академийн нэрэмжит “HUMAN CALCULATOR - 2019” түргэн бодолтын аварга шалгаруулах VI тэмцээн 4 сарын 7-нд буюу энэ ням гарагт “Corporate Convention center “ –д 08:30-14:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Уг тэмцээнд түргэн бодолтын сургалтанд бүтэн жил ба түүнээс дээш хугацаанд тасралтгүй хичээллэсний үр дүнд тэмцээний дөрвөн төрлийг бүрэн эзэмшсэн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх гэж байна.

Тэмцээнд Улаанбаатар хотын үндсэн болон гэрээт салбаруудаас 65 тамирчин, орон нутгийн гэрээт салбаруудаас 28 тамирчин, Академийн харьяа “Язгуур” бага сургуулиас 23 тамирчин, нийт 116 тамирчин оролцоно.
Тамирчид 2 насны ангиллаар өрсөлдөнө. Үүнд: 
• 8 болон түүнээс доош нас /2011 он болон түүнээс хойш он/
• 9 болон түүнээс дээш нас /2010 он болон түүнээс урагш он/
Тэмцээн дараах 4 төрлөөр явагдана. Үүнд:
1. Нэмэх / Mental Addition
2. Үржих / Mental Multiplication 
3. Флаш-Анзан / нэмэх үйлдэл
4. Хүн хуанли / Mental Calendar dates

Оюуны хүрдийг дэлхийд таниулна.

Тамирчиддаа амжилт хүсье!

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх