Орхон голд живсэн иргэнийг эрэн хайж байна


Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Нүхэн гүүр”-ийн урд Орхон голд  иргэн О живсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрынхан дуудлагын дагуу осолдсон газраас Хөвдөг гүүр хүртэл хоёр км газарт 8 удаа 4-5 метр гүнд шумбалт хийж, 16 км газарт усаар, голын хоёр эргээр осолдсон газраас “Мөндөлтэй хошуу” хүртэл 3 км-т 5 удаа нийт 15 км  эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх