Биткойны ханш 5000 ам.доллар давжээ

Дэлхий Admin Today 2019 04 сар 03 1383

Биткойны дундаж ханш мягмар гарагт нэг нэгж нь 5000 ам.доллар давж, 2018 оны 11 дүгээр сарын дундуурх хамгийн дээд үзүүлэлтийг шинэчлэснийг “Coinmarketcap” цахим хуудасны мэдээлэл харуулжээ.

Мягмар гарагт криптовалютын зах зээлд биткойны хамгийн дээд үнэ нэг нэгж нь 5121 ам.долларын ханштай байсан нь 24 орчим хувиар өссөн үзүүлэлт аж. Харин 16 цаг 24 минутын байдлаар 4800 орчим ам.долларын /+16/ ханштай байв.

Биткоин нь блокчейны технологид үндэслэсэн криптовалютын систем бөгөөд энэ системд оролцогч дурын хэрэглэгч биткойн “олборлож” /гүйлгээнд гаргах/ боломжтой. Үүний тулд тооцоолон бодох төхөөрөмжийн тусламжтайгаар блокуудын шинэ сүлжээ бий болгох ёстой.

Анх 2008 оны 11 дүгээр сарын 1-нд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн программ зохиогч энэ системийг гаргажээ. Гэхдээ биткойныг сүүлийн жилүүдэд л түгээмэл ашиглах болсон юм. Nakamoto-г хэн ч хараагүй, хэн ч түүнтэй ярилцаж байгаагүй, биткойны хөгжлийн эхэн үед бусад хөгжүүлэгч түүнтэй цахим шуудангаар харилцдаг байсан боловч 2011 оноос хойш тэрээр нэг ч и-мэйлд хариу ирүүлээгүй ор сураггүй алга болжээ. Түүнийг бодит хүн гэдэгт итгэх хүн бараг байдаггүй. Nakamoto-гийн цаана ямар нэгэн байгууллага эсвэл зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгаа гэж үздэг байна.

Биткойны олборлолт нь хязгаарлагдмал бөгөөд одоогийн байдлаар ихэнх хэсгийг хэдийнэ “олборлочихсон” байгаа аж.

2017 оны наймдугаар сарын эхээр гүйлгээний боловсруулалтыг хурдасгах ёстой шинэчлэлийн тухай маргаан гарсны улмаас криптовалют нь сонгодог биткойн болон “Bitcoin Cash” гэж хоёр хуваагджээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2019 04 сар 04

jinhene nakamato gegch chin mongold baidag talh ganhuyag sh tee

Зочин 2019 04 сар 03

шaaгаад байгаарай 4700 л гэж байна шд