Ц.Раднаа дэлхийн 3 удаагийн аварга болж, Т.Цэрэндолгор 4 медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа

Урлаг, Спорт Admin Today 2019 04 сар 01 185

Польш улсын Торун хотод гуравдугаар сарын 24-30 -нд зохион байгуулагдсан Мастеруудын Хөнгөн Атлетикын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 13 тамирчин оролцож бахдам амжилт гаргасан байна. 


ОУХМ Т.Цэрэндолгор 80 насны ангилалд шидэлтийн 5 төрлөөр нэг алт, 4 мөнгөн медаль хүртэн, дэлхийн тавцанд 9 дахь удаагаа төрийн дуулалаа эгшиглүүллээ. Мөн Өмнөговь аймгийн уугуул Ц.Раднаа гуай 85 насны ангилалд 400 м, саадтай 60 м,гурвын харайлтын төрөлд 3 алтан медаль, нэг мөнгөн медаль  авч дэлхийн 3 удаагийн аварга болж төрийн далбаагаа мандууллаа. Мөн бусад тамирчид маань хувийн амжилтаа ахиулан амжилттай сайхан оролцлоо.Энэ тэмцээнд 88 орны 5000 гаруй тамирчид хурд хүч авьяасаа сорилоо.

Zaluu.com

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх