Эрүүдэн шүүж, хууль зөрчсөн гэх албан тушаалтнуудад хариуцлага тооцжээ


Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэгт багтаж байсан тагнуулын хоёр, ШШГЕГ-ын хоёр нийт дөрвөн ажилтныг цагдан хорьсон байгаа билээ.

Тэднийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн, хууль бус арга хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган шалгаж буй.

Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор ШШГЕГ дотоод албаны шалгалт явуулжээ. Улмаар тухайн үед ажил хариуцаж байсан хоёр албан хаагчид хариуцлага тооцжээ.
 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх