Х.Науэртийг албан тушаалаасаа огцорч байгаа тухай мэдэгджээ

Дэлхий Admin Today 2019 04 сар 01 691

Төрийн Департаментын хэвлэлийн албаны тэргүүн Хезер Науэрт албан тушаалаасаа огцорч, АНУ-ын сенатч Жеймс Уильям Фулбрайтын 1946 онд үүсгэн байгуулсан Фулбрайт хөтөлбөрийн гадаадын тэтгэлэг хариуцсан зөвлөлийн гишүүнээр томилогджээ. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

“Төрийн Департаментын хамт олны нэрийн өмнөөс Хезер Науэртэд хоёр жилийн хугацаанд сайн ажилласанд талархал илэрхийлж байна” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.

Хезер Науэртийг НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх бодолтой байгаа тухайгаа Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны 12 дугаар сард мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч Х.Науэрт гэр бүлийн шалтгаанаар тус албан тушаалд нэрээ дэвшүүлэхээс татгалзсан юм. Х.Науэрт нь 2017 оны 4 дүгээр сараас Төрийн Департаментын хэвлэлийн албаны тэргүүнээр ажиллаж эхэлсэн бөгөөд өмнө нь “Fox News” телевизэд сэтгүүлчээр ажиллаж байжээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх