ЭХЭМҮТ-ийн цонхоор унасан жирэмсэн эмэгтэй нас баржээ


Цагдаагийн алба хаагч өндрөөс унасан жирэмсэн эмэгтэйн амийг аварсан тухай өмнө нь мэдээлсэн. Гэсэн ч харамсалтай нь 17 настай эмэгтэй нас баржээ.

Тодруулбал өчигдөр буюу 2019 оны 03.26-ны өдрийн  22.50 минутанд БГД-ийн 11 дүгээр хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн төрөхийн өмнөх ажиглалтын 6 давхарт байрлах өрөөний цонхоор 17 настай жирэмсэн эмэгтэй унаж байсныг харсан Чингэлтэй Дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа ахлах ахлагч Н.Наянбаатар авхаалж самбаа гарган уг эмэгтэйг тосч авч амийг нь аварсан. 

Улмаар ЭХЭМҮТ-ийн эмч нар эмэгтэйг амаржуулах арга хэмжээ авсан ч ураг амьгүй болсон, эмэгтэй хавсарсан бэртэл их байсан тул ГССҮТ-д яаралтай хүргэжээ. Гэсэн ч хавсарсан хүнд гэмтлийн улмаас өнөөдөр /2019.03.27/ өглөө 07.00 цагт нас барсан байна.

Талийгаач ЭХЭМҮТ-ийн төрөх тасагт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд ар гэрийнхнээ хоол, цай авчрахаар гарах үед цонхоор үсэрсэн аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх